Home | About me | Chat | Contact |

Saturday, July 16, 2011

Байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж юу вэ?


 Байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж юу вэ? 
Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо (Environmental management system) нь ерөнхий удирдлагын тогтолцооны нэг хэсэг юм. Ерөнхий удирдлагын тогтолцооны нэг хэсэг болох БОУТ нь байгаль орчны бодлого ба байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн мөн үйлчилгээ гэх мэт бусад байгаль орчинтой уялдаатай асуудлыг удирдах зориулалттайгаар хэрэглэгддэг юм.
Удирдлагын тогтолцоо гэдэг нь хэд хэдэн харилцан уялдаатай элементын сүлжээ юм. Элемент гэдэгт үүрэг хариуцлага, эрх мэдэл, харилцаа, үүрэг, үйл явц, үйлдвэрлэлийн явц, зуршил ба нөөц багтана.
Удирдлагын тогтолцоо нь бодлого, зорилгоо хэрэгжүүлэх үүднээс дээр дурдсан элементүүдийг ашиглан бодлого, зорилгодоо хүрдэг.
Олон Улсын Стандарт ISO 14000 нь бүтээгдэхүүний стандарт болон үйл явц, мөн байгал орчинд үзүүлэх нөлөөг (байгууллагын байгал орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй элементүүд) авч үзэн хийсэн багц тогтолцоо юм. ISO14001 нь олон Улсад танигдсан стандартын шаардлагуудад нийцэж буй БОУТ-ны хэрэгжүүлэлтийг шаарддаг.
ISO14001-г дараахь зүйлс багтана. Үүнд: Байгал орчны бодлого, байгал орчны төрх ба бүтээгдэхүүн/үйлчилгээ/үйл ажиллагаанд учирж болох гэмтэл, байгал орчны зорилго төлөвлөх мөн хэмжиж болох бай төлөвлөх, зорилго болон байнд хүрэхэд тус болох программыг хэрэглэх, алдааг засах ажиллагааг шалгах мөн удирдлагын хяналт тавих.
ISO14001 ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГАРАХ АШИГТАЙ ТАЛУУД
·ISO14001 олон Улсад танигдсан Байгал Орчны Удирдлагын Тогтолцоо юм.
· Стандартын шаардлагуудыг мөрдөснөөр зах зээлд өрсөлдөх чадвар илүү сайжирна мөн Улсын хууль тогтоомжийн шаардлагуудыг хангах болно.
· Ихэнх компаниудад тулгарах асуудал гэвэл өрсөлдөгч нар ISO14001 стандартыг хэрэгжүүлэхийг хүсэж эхлэх ба хэрэглэгч нар ISO14001 стандартыг шаардаж эхлэх явдал. Мөн ихэнх компаниуд ханган нийлүүлэгч нараасаа ISO14001 стандартыг шаардаж эхлэнэ.
· ISO14001 стандартын шаардлагуудыг ханган Байгал Орчны Удирдлагын Тогтолцоог бие болгосон компаниуд хэл ам, хуулийн зөрчил, торгууль гэх мэт асуудлуудыг багасгах маш хүчтэй тогтолцоог бие болгох болно.

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.