Home | About me | Chat | Contact |

Saturday, July 23, 2011

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам


МОНГОЛ УЛСЫН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
САЙДЫН ТУШААЛ


2009 оны 12 сарын 01 өдөр                               Дугаар 370                               Улаанбаатар хот



Журам батлах тухай

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын  Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам” –ыг хавсралтын ёсоор баталсугай.
Хоёр. Журмын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлд улирал бүр танилцуулж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Д.Энхбат/ -д даалгасугай.




САЙД                                                               Л.ГАНСҮХ


 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2009 оны 12 дугаар сарын 01 өдрийн 370 тоот
тушаалын  хавсралт


Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг
тогтоож, тэмдэгжүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.”Усны тухай” хууль,  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор усны сан бүхий газрын  энгийн хамгаалалтын бүс (цаашид “хамгаалалтын бүс” гэх)-ийг тогтоож, тэмдэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Усны сан бүхий газрын эргэн тойрны зурвас газарт  хамгаалалтын бүсийг  тогтоож тэмдэгжүүлнэ. 
1.3. Усны асуудал эрхэлсэн эрх бүхий  байгууллага, албан тушаалтны  дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн  Засаг дарга хамгаалалтын бүсийг тогтоож,  тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
           
Хоёр. Нэр томъёоны тайлбар
           
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр, томъёог дор дурьдсан  утгаар ойлгоно:
2.1.1. “Энгийн хамгаалалтын бүс” гэж усны сан бүхий газрын  эх ундрага, нөөцийг хомсдох,  бохирдохоос хамгаалах зориулалтаар орчныг бүхэлд нь тэмдэгжүүлэн хамгаалсан зурвас газрыг;

            2.1.2. “Гол мөрний урсац бүрэлдэх эх” гэж “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн  3.1.1-д заасныг ;
 2.1.3. “Голын голдирол” гэж  усны урсгалын нөлөөгөөр бий болсон хоёр эргээр хязгаарлагдах,  хөндийн ёроолын сунаж гүнзгийрсэн  хотос, байгалийн суваг;
2.1.4. “Голын татам”  гэж голын усны түвшин ихсэх үед усанд автдаг голдтролын дагуух намаг, ширэг зүлэг бүхий хөндийн ёроолын хэсгийг;
2.1.5. “Нуурын толио” гэж тухайн нуурын усаар бүрхэгдсэн талбай;
2.1.6. “Томоохон гол мөрөн, нуур” гэж байгаль, цаг уурын нөлөөгөөр татарч ширгэдэггүй байнгын урсацтай гол мөрөн, түвшин нь буурдаггүй нуур;
2.1.7. “Услаг жил” гэж жилд унах хур тундасны хэмжээ олон жилийн дунджаас их, тэр хэмжээгээр гол мөрөн, нуурын усны түвшин, урсацын хэмжээ жилийн ихэнх хугацаанд хэвийнхээс илүү байх жил;
2.1.8. “Хуурай сайр” гэж  зөвхөн хур, бороо, шар усны үерийн үед түр зуур урсацтай байх голдиролыг ; 

2.1.9. “Шал, тойром” гэж зөвхөн хур бороо, шар усны үерийн үед тур зуур устай байх шаварлаг хурдас бүхий бичил хотосыг ;

2.1.10.”Цутгалын эрэмбэ” гэж нуурт цутгаж буй гол, горхийн урт, урсацын хэмжээг харгалзан тэдгээрийг хамгийн ихээс нь эхлэн цутгал, цутгалын цутгал гэж жагсаасан байдал;
2.1.11.  “Эрэг” гэж услаг жил тогтоол болон урсгал усны гадарга хуурай газрынхаа налуутай нийлж буй зурвас газрыг;
2.1.12. “Голын садраа” гэж нэг гол нөгөөд эсвэл нуурт цутгах хэсэгт голдирол олон салаалж татам өргөсөхийг;
2.1.13. “Хатаж ширгэдэг горимтой гол, нуур” гэж хур бороо, шар ус, газрын доорхи усаар тэжээгддэг,  хур бороо багатай жилд урсац нь тасарч, хатаж ширгэдэг гол, нуурыг ;
2.1.14. “Байнгын урсацтай гол, нуур” гэж олон жилийн хугацаанд хатаж ширгэдэггүй гол,  тойром, нуурыг ;
2.1.15. “Голын усны нөөц” гэж олон жилийн дундаж урсац буюу урсацын нормыг ;
2.1.16. “Нуурын усны нөөц” гэж нуурын олон жилийн дундаж түвшинд харгалзах усны эзэлхүүнийг ; 
2.1.17. “Их урсац” гэж хур бороо, шар усны үерийн үеийн хамгийн их урсацыг  ;

Гурав. Хамгаалалтын бүсийг тогтоох

3.1. Хамгаалалтын бүсийг дараахь байгууллага, албан тушаалтны  дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
3.1.1.Томоохон, байнгын урсацтай 2 болон түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэрийг  дамнан орших гол, нуурын хамгаалалтын бүсийг тогтоохдоо Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын  ;
3.1.2. Хатаж ширгэдэг горимтой гол, нуур, 2 болон түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан орших гол, горхи, ширгэдэг нуурын хамгаалалтын бүсийг тогтоохдоо тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын;

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.