Home | About me | Chat | Contact |

Saturday, July 23, 2011

БАЙГАЛЬ ОРЧИН, ХАМГААЛЛЫН СТАНДАРТУУД


Байгаль хамгааллын стандартууд

Д/Д Тэмдэглэгээ Стандартын нэр

Нэг. Байгаль хамгаалах тогтолцоо
1. MNS.17-0-0-06:79 Байгаль орчны хамгааллын стандартын систем. Үндсэн дүрэм
2. MNS.4191:1993 Байгаль орчныг хамгааллын стандартын систем. Монгол орны уур амьсгал. Үндсэн үзүүлэлт
3. MNS.4219:1994 Байгаль орчныг хамгааллын стандартын систем. Аж ахуйн нэгжийн экологийн паспорт. Үндсэн дүрэм
4. MNS\ ISO \.14004:1996 Байгаль орчны менежментийн тогтолцоо. Зарчим, тогтолцоо, бүрдүүлэлтийн ерөнхий аргачлал.

Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй хуулиуд

Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй хуулиуд:
1.    Монгол Улсын Үндсэн хууль
2.    Байгаль орчныг хамгаалах тухай
3.    Газрын тухай хууль
4.    Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
5.    Газрын төлбөрийн тухай

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ


Засгийн газрын 2006 оны 137 дугаар
Тогтоолын хавсралт

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын ( цаашид “мэргэжлийн байгууллага” гэх ) эрх олгох, хүчингүй болгох мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хууль болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага гэнэ.
1.3 Мэргэжлийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэртээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ


БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
PDF
Хэвлэх
И-мэйл

1.Ерөнхий зүйл
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон тайланд үнэлгээний шинжилгээ /цаашид “үнэлгээний шинжилгээ” гэнэ/ хийх, эдгээр харилцаанд оролцогчдын эрх  үүргийг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Нарийвчилсан үнэлгээ нь төслийн техник-эдийн засгийн үндэслэл, ажлын зураг, төсөл боловсруулалтын үе шатанд болон түүний дараа тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, үр дагавар, хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тогтоож, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ, технологийн шийдэл, төслийг хэрэгжүүлэх хамгийн оновчтой хувилбарыг тогтооход оршино.

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ


Үйлдвэр худалдааны сайд, Мэргэжлийн
хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан
2007 оны 269/25дугаар тушаалын хавсралт

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН
ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

      1.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уулын олборлох, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан уулын ажлын төлөвлөгөө, тухайн жилийн үйл ажиллагааны тайланг ирүүлэх журмын зорилго нь уулын үйлдвэрийн үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэх, уул уурхайн салбарын нэгдсэн статистик үзүүлэлт гаргах, улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл болон уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлого боловсруулах, салбарын хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлоход оршино.

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам


МОНГОЛ УЛСЫН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
САЙДЫН ТУШААЛ


2009 оны 12 сарын 01 өдөр                               Дугаар 370                               Улаанбаатар хот



Журам батлах тухай

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын  Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам” –ыг хавсралтын ёсоор баталсугай.
Хоёр. Журмын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлд улирал бүр танилцуулж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Д.Энхбат/ -д даалгасугай.




САЙД                                                               Л.ГАНСҮХ

Monday, July 18, 2011

Монгол орны загас хамгаалалын төлөвлөгөөний эмхэтгэл

Монгол орны загас хамгаалалын төлөвлөгөөний эмхэтгэл

Sunday, July 17, 2011

АГААРЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 5 дугаар                                                                                                                                  Улаанбаатар
 сарын 25-ны өдөр                                                             Дугаар 82                                                            хот
               

                                                                                                Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

Агаарын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Агаарыг хамгаалах хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтын “Агаарыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Ж.НАРАНЦАЦРАЛТ
Байгаль орчны сайд                                                              С.МЭНДСАЙХАН

                                                                                             Засгийн газрын 1999 оны 82 дугаар
                                                                                          тогтоолын 1 дүгээр хавсралт

АГААРЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл

1.   Өнөөгийн байдал
Агаар нь хүн болон аливаа амьд биетийн амьдралын зайлшгүй хэрэгцээ бөгөөд түүнийг өөр зүйлээр орлуулах ямар ч боломжгүй билээ.
Дэлхийн хүн ам олширч үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжсөнөөс янз бүрийн бохирдуулах бодис агаарт их хэмжээгээр гаргах болсон нь агаарын цэвэр, ариун чанарыг алдагдуулж байгаа төдийгүй озоны давхарыг гэмтээх зэрэг агаарын бүтцийг эвдэх аюул учруулахад хүрч байна.

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО


МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН
ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ
ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
ОРШИЛ
1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгальорчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.

ТӨРӨӨС ЭКОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1997 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 26-ны өдөр Дугаар 106 хот
Төрөөс экологийн талаар баримтлах
бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Байгаль орчны болон хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-д нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА                     Р.ГОНЧИГДОРЖ

Улсын Их Хурлын 1997 оны 106 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ЭКОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нийтлэг үндэслэл
Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцыг хэрэгжүүлж эхлэхдээ иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж газар нутаг, байгалийн баялгаа нийт ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад авсан билээ. Үндсэн хуулийн дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны хэтийн удирдлагын арга, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Энэхүү блогыг нээх, ажилуулах, үргэлжлүүлэн хөтлөх талаар удтал бодосны эцэст санаагаа үйл ажиллагаа болгохоор зориглон нээсэн маань энэ билээ. Би Байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, одоо мэргэжилээрээ ажиллаж байгаа бөгөөд мэргэшихээр мэрийж яваа нэгэн.Энэ чиглэлээр суралцан мэргэжил эзэмшсэн, мэргэшиж, суралцаж байгаа, цаашид суралцахаар төлөвлөж байгаа, одоо мэргэжилээрээ ажиллаж байгаа залуустай мэдсэн сурсанаа хуваалцах, салбарынхаа мэдээлэл солилцоход энэхүү блогын маань зорилго оршиж байгаа болно.Та бүхэн сурсан мэдсэнээ блогоор маань дамжуулан бусадтай харамгүй хуваалцана гэдэгт найдаж байна.

  


CV /curcullum vitae/

Шинээр ажил орох болон өөрийн танилцуулга өгөх, тэтгэлэг авах зэрэгт CV /curcullum vitae/ зайлшгүй шаардлагатай байдаг билээ. Тиймээс дараах загварыг нийтлэж байна. Та бүхэн хэн ч харсан хэн бэ? гэдгийг чинь харж болохоор өөрийгөө илэрийлэхүйц CV-тэй болоорой. Египт профессорын CV-г загвар болгон орууллаа.

10 PhD projects in Forest ecosystem science at University of Melbourne, Australia

Brief Description
10 PhD projects: Forest ecosystem science (Biodiversity, Water, Carbon, Vulnerability, Socio-Economic)
The University of Melbourne`s Department of Forest and Ecosystem Science in partnership with the Department of Sustainability and Environment (DSE) have established a new $10M research program that will examine the effects of climate, management, and disturbances on forest ecosystem processes at landscape scales.
We seek expressions of interest from prospective PhD students in the following research areas:
  1. Forest Biodiversity: quantify relationships between future fire regimes and risks to forest biodiversity (particularly fauna), structure and function.
  2. Forest Water: help identify key threats to future water security from forested catchments.
  3. Forest Carbon: contribute to mechanistic understanding of carbon stocks and fluxes in forested landscapes, including how carbon cycling varies with forest type, disturbance, and climate.
  4. Forest Vulnerability: improve understanding of how forest species and ecosystems respond to disturbance, management and climate.
  5. Forest Socio-Economic:impact of wildfires on community safety

Тэтгэлэг /Scholarship/

Байгаль орчны чиглэлээр мэргэшихээр сурч, ажиллаж байгаа залуустаа зориулан тэтгэлэгүүдийн заруудыг нийтлэж байхаар шийдлээ. Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинээр нийтлэж байгаа мэдээллүүдийг "тэтгэлэг" цэснээс үзнэ үү.

Erasmus Mundus (EXPERTS) Scholarships, Germany

Brief Description
Erasmus Mundus EXPERTS is a scholarship project targeted to citizens of Bangladesh, Bhutan, China, India, Indonesia, Nepal, Pakistan, the Philippines, Sri Lanka and Thailand.
In accordance with the EMA2 call, the objective of the EXPERTS project is to facilitate collaborations between Higher Education Institutions (HEIs) from South and Southeast Asia (SSEA) and EU through the exchange of information in science and policy issues while sharing key issues of sustainable development in academic cooperation.
The project provides the following mobility scholarships from South and South-East Asia to European partner universities (Please note- there are no scholarships from EU to SSEA)
  • Undergraduate and graduate students
  • PhD students
  • PostDocs
  • Staff (both academic and administrative staff)

Монголын Их Хаадын тамга

Гүюг хааны тамга
Бичээс нь: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай" хэмээжээ.

Saturday, July 16, 2011

АМЬТНЫ АЙМГИЙН ТУХАЙ


АМЬТНЫ АЙМГИЙН  ТУХАЙ

2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр                       Улаанбаатар хот

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ  ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь газар, ус, хөрсөнд байгалийн жамаараа амьдардаг, Монгол Улсын  нутаг дэвсгэр дэх  унаган, нутагшсан буюу нүүдлийн амьтад (цаашид "амьтан" гэх)-ыг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ


БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
 
1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр                                           Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний  ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.