Home | About me | Chat | Contact |

Saturday, July 16, 2011

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ


БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
 
1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр                                           Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний  ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.  Байгаль орчныг хамгаалах тухай
                                                     хууль тогтоомж

            1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь  Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

             З дугаар зүйл.  Хуулиар хамгаалах объект, түүнтэй
                                      холбогдсон нэр томъёо

            1. Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:

                        1/ газар, түүний хөрс;
                        2/ газрын хэвлий, түүний баялаг;
                        З/ ус;

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.