Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Нэгдсэн
үндэсний байгууллагûí ñóóðü конвенц
ÕÝËÝËÖÝÍ ÒÎÕÈÐÎÃ× ÒÀËÓÓÄ
Энэхvv Конвенцид оролцогч Талууд,дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тvvний зохисгvй vр дагавар нь хvн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зvйл болоод байгааг ухамсарлан,хvний vйл ажиллагааны улмаас хийн мандал дахь хvлэмжийн хийн агууламж эрс нэмэгдсэн энэ нь байгалийн өөрийнх нь хvлэмжийн vзэгдлийн нөлөөг ихэсгэж Дэлхийн хийн мандал, газрын гадаргад нэмэлт дулааралт бий болгож улмаар байгалийн экосистем, хvн төрөлхтөнд маш таагvй нөлөөлөх вий гэдэгт сэтгэл зовнин;
- Дэлхий дахины хvлэмжийн хийн тvvхэн болоод өнөө vеийн хаягдлын ихэнх нь хөгжингvй орнуудад оногдож байгаа ба хөгжиж буй орны нэг хvнд оногдох хаягдлын хэмжээ одоогоор бага боловч эдгээр орны хаягдлын эзлэх хувь нийгмийн хийгээд хөгжлийн хэрэгцээгээ хангах явцад цаашид өмнө гэдгийг тэмдэглэж;
- Хvлэмжийн хий шингэх, хуримтлахад хуурай газар болон далайн экосистемийн vvрэг, ач холбогдлыг харгалзан;
- Уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилан тооцоолоход орон зай, хугацаа, тэдгээрийн бvс нутгийн онцлог гэх мэт олон зvйл тодорхойгvй байгааг тэмдэглэж;
- Уур амьсгалын өөрчлөлтийн даян дэлхийн шинж чанар нь улс орнуудын хамгийн өргөн хvрээтэй хамтын ажиллагааг шаардаж байгаагийн дээр vvнд улс бvр олон улсын нийтлэг болон өөрсдийн бодит боломж, нийгэм-эдийн засгийн нөхцлөөс vvдэн гарах ялгавартай хариуцлагаа ухамсарлан vр бvтээлтэй оролцохын чухлыг хvлээн зөвшөөрч;
- Стокгольм хотноо 1972.06.16-нд баталсан НҮБ-ын Байгаль орчны Бага хурлын Тунхаглалын vзэл санааг иш vндэс болгон;
- НҮБ-ын дvрэм, олон улсын эрх зvйн зарчим ёсоор улс орон бvр өөрийн нөөц баялгийг байгаль орчны болон хөгжлийн талаарх бодлогынхоо дагуу боловсруулах бvрэн эрхтэй, тvvнчлэн тэдгээрийг хуульчлах албажуулах, хянах хvрээнд явуулах vйл ажиллагаа нь хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгvй байх явдлыг хангах хариуцлага хvлээнэ гэдгийг тус тус сануулан;
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээний талаарх олон улсын хамтын ажиллагаанд улс бvр бvрэн эрхтэй байх зарчимтайг дахин нотолж;
- Улс орон бvр байгаль орчны салбарт vр нөлөө бvхий хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, удирдлагын салбар дахь экологийн стандарт, зорилго, дэс дараалал нь тэдгээрийг хэрэглэх байгаль орчны болон хөгжлийн асуудлыг тусгасан байх ёстойн дээр зарим орон хэрэглэж буй стандартууд нь бусад орны тухайлбал хөгжиж буй орнуудын хувьд зохимжгvй, vндэслэлгvй байж болохыг хvлээн зөвшөөрч;
- НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Бага хурлын тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.22-ны 44/228 дугаар тогтоол, хvн төрөлхтний өнөөгийн ба ирээдvй vеийнхний ашиг сонирхлын vvднээс даян дэлхийн уур амьсгалыг хамгаалах тухай 1991.12.19-ны 46/169, 1990.12.21-ний 45/212, 1989.12.22-ны 44/207, 1988.12.6-ны 43/53 дугаар тогтоолуудын vзэл санааг иш vндэс болгон;
- Тvvнчлэн эрэг хавийн нутаг болон арлууд, ялангуяа эрэг хавийн нам дор газарт далайн тvвшин ихсэхээс болж учирч болзошгvй vр дагаврын тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.22-ны 44/206 дугаар тогтоол, цөлжилттэй тэмцэх vйл ажиллагааны Төлөвлөгөөг хэрэгжvvлэх тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.19-ны 44/172 дугаар тогтоолын холбогдох заалтыг мөн иш vндэс болгон;
- Дэлхийн озоны vе давхаргыг хамгаалах тухай 1985 оны Ьенийн Конвенц, озоны vе давхаргыг хомсдуулдаг бодисын тухай 1987 оны Монреалын протокол, тvvнд 1990.06.29-нд оруулсан засвар, нэмэлтийг иш татан;
- Дэлхийн уур амьсгалын II бага хурлаар 1990.11.7-нд баталсан Сайд нарын Тунхаглалыг анхааралдаа авч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улс орны хэрэгжvvлж буй судалгааны ажлын vнэ цэнэ,. Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, бусад байгууллага, НҮБ-ын системийн салбар нэгж, байгууллагын зvгээс оруулсан хувь нэмэр, ач тус, тvvнчлэн судалгааны ажлыг зохицуулах, эрдэм шинжилгээний ажлын vр дvнг солилцоход бусад олон улсын болон Засгийн газар хоорондын байгууллагын оруулсан хувь нэмрийн чухлыг тус тус ухамсарлан;
- Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, танин мэдэхэд шаардагдах арга хэмжээ нь экологи, нийгэм, эдийн засгийн талаас нь авч vзвэл, хэрвээ эдгээр нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зохих ойлголт дээр vндэслэсэн, эдгээр салбарт гарган авсан шинэ шинэ vр дvнгээр байнга шинэчлэгдсэн байх зөвхөн тэр нөхцөлд хамгийн vр дvнтэй болно гэдгийг хvлээн зөвшөөрч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний эдийн засгийн vндэслэл гаргах боломж, тvvнчлэн энэ нь экологийн бусад асуудлыг шийдвэрлэхэд тvлхэц өгч чадахыг хvлээн зөвшөөрч;
- Хvлэмжийн нөлөө ихсэхэд хvргэж буй бvх төрлийн хvлэмжийн хийг хамруулан, тэдгээрийн харьцангуй нөлөөллийн сайтар тооцоонд тулгуурласан, дэлхий нийтийн болон vндэсний хvрээнд харилцан зохицсон тохиолдолд бvс нутгийн тvвшинд уул асуудлын бvхий л талыг тусгасан хэтийн чиглэл, бодлоготой уялдуулсан тодорхой дэс дараа бvхий уян хатан арга хэмжээг анхны алхам болгон хойшлуулалгvй авах явдал хөгжингvй орнуудын өмнө тулгарч буйг хvлээн зөвшөөрч;
- Нам дор газрын ба арлын жижиг улсууд, эрэг хавийн нам дор газартай улсууд, гандуу, хуурайвтар эсвэл ган, цөлжилт, vер усны аюулд байнга өртдөг нутаг дэвсгэр, уулын эмзэг экосистемтэй хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг vр дагаварт онцгой эмзэг гэдгийг хvлээн зөвшөөрч, ашигт малтмалын төрлийн тvлш, шатахууныг vйлдвэрлэх, ашиглах, экспортлохоос эдийн засаг нь онцгой хамаардаг орнууд, vvний дотор хөгжиж буй орнуудад хvлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах арга хэмжээнээс vvдэн гарах өвөрмөц хvндрэлийг хvлээн зөвшөөрч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хариу vйлдэл нь нийгэм эдийн засгийн иж бvрэн арга хэмжээтэй зохицуулагдсан тvvнд хохирол учруулахааргvй, юуны өмнө хөгжиж буй орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, өлсгөлөнг зайлуулах хууль ёсны эн тэргvvний хэрэгцээг бvрэн тусгасан байхаар ёстойг нотлон;
- Бvх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлөө хангахын тулд байгалийн нөөцөө ашиглах шаардлагатайг нотолж, энэ vйлстээ хөгжиж буй орнуудад хvлэмжийн хийн хаягдалтай тэмцэх, өндөр vр ашигтай эрчим хvчийг хөгжvvлэхэд эдийн засаг, нийгмийн vvднээс хамгийн vр ашигтай шинэ технологи хэрэглэх хэрэгтэйг хvлээн зөвшөөрч;
- Өнөөгийн ба ирээдvйн vеийнхний ашиг сонирхлын vvднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгаагаа нотлон
Дараахь зvйлийг хэлэлцэн тохиролцов.
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Тодорхойлолт
Энэхvv Конвенцид:
1.”Уур амьсгалын өөрчлөлтийн зохисгvй vр дагавар” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс vvдэн байгалийн болон зохицуулалттай экологийн тогтоцын бvтэц, нөхөн сэргэх чадвар буюу чанар vр өгөөж, мөн нийгэм эдийн засгийн хэвийн vйл ажиллагаа болон хvний эрvvл мэнд, ая таатай байдалд ихээхэн сөрөг нөлөө vзvvлэх физик буюу биологийн орчинд гарах өөрчлөлтийг илэрхийлнэ.
2.”Уур амьсгалын өөрчлөлт” гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хvний шууд болон дам vйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бvтцэд гарч буй өөрчлөлтийн дvнд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг хэлнэ.
3.”Уур амьсгалын тогтолцоо” гэж хийн мандал, усан мандал, шим мандал, сав мандлын нийлмэл цогц, тэдгээрийн харилцан vйлчлэлийг хэлнэ.
4.”Хаягдал” гэж тодорхой газар нутагт тодорхой хугацаанд хvлэмжийн хий, тэдгээрийн урьдач бодис хийн мандалд орохыг хэлнэ.
5.”Хvлэмжийн хий” гэж нил улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хvний vйл ажиллагааны гаралтай хийн мандлын бvрэлдэхvvн хэсгийг хэлнэ.
6.”Эдийн засгийн хамтын ажиллагааны бvс нутгийн байгууллага” гэдэг нь тухайн бvс нутгийн бvрэн эрхт улс орнуудын байгуулсан, энэхvv Конвенц болон тvvний нэмэлт протоколуудаар зохицуулагдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бvхий, дотоод дэг журмын дагуу холбогдох баримт бичигт гарын vсэг зурах, батламжлах, хvлээн зөвшөөрөх, батлах, мөн тvvнд нэгдэн орох зохих эрхээр хангагдсан байгууллагыг хэлнэ.
No comments:
Post a Comment
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.