Home | About me | Chat | Contact |

Showing posts with label Rule. Show all posts
Showing posts with label Rule. Show all posts

Saturday, July 23, 2011

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ


Засгийн газрын 2006 оны 137 дугаар
Тогтоолын хавсралт

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын ( цаашид “мэргэжлийн байгууллага” гэх ) эрх олгох, хүчингүй болгох мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хууль болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага гэнэ.
1.3 Мэргэжлийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэртээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ


БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
PDF
Хэвлэх
И-мэйл

1.Ерөнхий зүйл
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон тайланд үнэлгээний шинжилгээ /цаашид “үнэлгээний шинжилгээ” гэнэ/ хийх, эдгээр харилцаанд оролцогчдын эрх  үүргийг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Нарийвчилсан үнэлгээ нь төслийн техник-эдийн засгийн үндэслэл, ажлын зураг, төсөл боловсруулалтын үе шатанд болон түүний дараа тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, үр дагавар, хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тогтоож, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ, технологийн шийдэл, төслийг хэрэгжүүлэх хамгийн оновчтой хувилбарыг тогтооход оршино.

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ


Үйлдвэр худалдааны сайд, Мэргэжлийн
хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан
2007 оны 269/25дугаар тушаалын хавсралт

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН
ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

      1.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уулын олборлох, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан уулын ажлын төлөвлөгөө, тухайн жилийн үйл ажиллагааны тайланг ирүүлэх журмын зорилго нь уулын үйлдвэрийн үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэх, уул уурхайн салбарын нэгдсэн статистик үзүүлэлт гаргах, улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл болон уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлого боловсруулах, салбарын хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлоход оршино.

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам


МОНГОЛ УЛСЫН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
САЙДЫН ТУШААЛ


2009 оны 12 сарын 01 өдөр                               Дугаар 370                               Улаанбаатар хот



Журам батлах тухай

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын  Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх журам” –ыг хавсралтын ёсоор баталсугай.
Хоёр. Журмын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлд улирал бүр танилцуулж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Д.Энхбат/ -д даалгасугай.




САЙД                                                               Л.ГАНСҮХ