Засгийн газрын 2006 оны 137 дугаар
Тогтоолын хавсралт
Тогтоолын хавсралт
АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын ( цаашид “мэргэжлийн байгууллага” гэх ) эрх олгох, хүчингүй болгох мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хууль болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага гэнэ.
1.3 Мэргэжлийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэртээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.4 Мэргэжлийн байгууллага нь өмчийн аль ч хэлбэрийн аж ахуйн нэгж байж болно.
Хоёр. Мэргэжлийн байгууллагын төрөл үйл ажиллагааны чиглэл
2.1. Мэргэжлийн байгууллага нь дараахь төрөлтэй байна:
2.1.1 Ойн;
2.1.2. Ан амьтаны;
2.1.3. Байгалийн ургамлын;
2.1.4. Ус, цаг уур, орчны;
2.1.5. Усны;
2.1.6. Газрын хэвлийн нөхөн сэргээлт;
Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Гурав. Мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох
3.1. Мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тухай хүсэлтээ аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирүүлэх бөгөөд өргөдлийг 10 хоногт багтаан хянах магадлаж, энэ журмын 3.2.3-т заасан тодорхойлолтын хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.2. Мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
3.2.1. Аж ахуйн нэгжийн тухай танилцуулга
3.2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
3.2.3. Тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник, багаж хэрэгсэл, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт;
3.3. Энэ журмын 3.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 21 өдөрт багтаан хянаж, мэргэжлийн байгууллагын эрх олгох эсэх талаар шийдвэр гаргана.
3.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргасан аж ахуйн нэгжээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон тухайн асуудал хариуцсан байгаль орчны төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг гаргуулж болно.
3.5. Мэргэжлийн байгуулгын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана.
3.6. Мэргэжлийн байгууллагын эрхийг 3 хүртэл жилийн хугацаатай олгоно.
3.7. Мэргэжлийн байгууллагын үйл ажилгаанд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч болно.
3.8. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 3.6-д заасан хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулах хүсэлтээ аймаг нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь тухайн байгууллагын эрхийг сунгах үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж зөвшөөрсний дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.
3.9. Байгал орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх сунгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянаж, мэргэжлийн байгууллагын эрлийн хугацаа сунгах эсэх тухай шийдвэр гаргана.
3.10.Мэргэжлийн байгууллагын эрхийг 3 хүртлэх хугацаагаар сунгах бөгөөд энэ тухай шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана.
3.11. Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн байгуулгын эрх авсан боловч энэ хугацаанд тухайн чиглэлд үйл ажиллагаа эрхлээгүй бол эрхийг дахин сунгахгүй.
3.12. Хариуцсан мэргэжлийн байгууллагын эрхийг зөрчсөн тохиолдолд хүчингүй болгоно.
3.12.1. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр;
3.12.2. Тухайн аж ахуй нэгж, байгууллагын эрх ажлын чиглэл өөрчлөгдсөн;
3.12.3. Мэргэжлийн байгууллагын эрх авахдаа хуурамч бичиг барим бүрдүүлсэн нь тогтоогдсон;
3.12.4. Мэргэжлийн байгууллагын төрөл ажиллагааны чиглэлийг зөрчсөн;
3.12.5. Мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж дүрэм журмыг зөрчсөн бол;
3.12.6. Хуулийн этгээд татан буугдсан;
Дөрөв. Мэргэжлийн байгуулгын бүрэн эрх
4.1. Мэргэжлийн байгууллага бүрэн эрх эдэлнэ:
4.1.1. Гэрээний үндсэн дээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн ажлыг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хийж гүйцэтгэх;
4.1.2. Тухайн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлэлт, дүгнэлт гаргах, сургалт семинар зохион байгуулах, байгаль орчны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлэх;
4.1.3. Үйл ажилгааны чиглэлээр технологийн хяналт тавих, улсын захиалгат ажил гүйцэтгэх;
4.1.4. Стратегийн ач холбогдол бүхий улсын захиалгат ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах;
4.2. Мэргэжлийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
4.2.1. Үйл ажиллагаандаа байгаль орчны хууль тогтоомжийг мөрдөж ажлынхаа үр дүнг захиалагч болон төрийн захиргааны төв байгууллагын өмнө бүрэн хариуцах;
4.2.2. Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх;
4.2.3. Өөрийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, тайланг Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журам”-ын дагуу холбогдох үзүүлэлтээр гаргаж өгөх;
4.2.4. Тухайн онд гүйцэтгэсэн ажлын тайланг 12 дугаар сарын 25-ны дотор гаргаж байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх;
4.3. Захиалгат ажлын үр дүн, эрдэм шинжилгээний ажлын тайланг захиалагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулна.
4.4. Байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журам, заавар болон захиалагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн, мэргэжлийн шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар тухайн ажлыг дахин хийх болсон тохиолдолд уг ажлыг мэргэжлийн байгууллага өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.
Тав. Маргааныг шийдвэрлэх
5.1. Аж ахуйн нэгж, байгуулагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх авах аж ахуйн нэгжид дүгнэлт гаргахад бүрдүүлэх материал
1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
3. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага бол хөрөнгө оруулалтын сертификат
4. Мэргэжлийн боловсон хүчний талаарх мэдээлэл, тэдгээрийн дипломийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тэдгээрийн гэрчилгээ
6. Дүгнэлт гаргуулахыг хүссэн албан тоот
No comments:
Post a Comment
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.